Тестостерон гэж юу вэ?

Тестостерон гэж юу вэ?
Эр хүн байгалиасаа ханхар цээж, булчин шөрмөс, хүчирхэг зүрх, хурц ухаанаас гадна үхэн үхтэлээ үр удмаа үлдээх чадамжаар хангагдсан байдаг. Гэтэл орчин үед яагаад 30 гараад л эрт хөгшрөөд, гүзээ сууж, булчин сулбайж, бэлгийн сулралд ороод байна. Орчин үеийн анагаах ухаан энэ бүхний буруутан нь эрчүүдийн дуртай 3 гол зүйл болох машин, буйдан .шар айрагаас илүүтэй тестостерон даавар буруутай гэж үздэг. Тодруулбал тестостерон дааврын дутмагшил энэ бол жинхэн эр хүний гол санаа зовж анхаарч байх ёстой зүйлсийн нэг юм.

Тестостерон гэж юу вэ?
Эр хүний хувьд бие махбодийг зохицуулж байдаг ганц гол даавар бий тэр нь тестостерон. Уг даавар нь төмсөгөнд боловсорч эр бэлгийн хоёрдагч шинжийг тодорхойлж эр хүний бэлгийн үйл ажиллагаг зохицуулдаг. Хурд хүч ,дайчин чанар ,тэсвэр тэвчээр , хүчирхэг хүйсний гол шинжүүд энэ л даавартай холбоотой. Химийн бүтцийн хувьд анаболик стеройд тул булчингийн масс нэмж,өөх хайлуулахад оролцодог. Тестостерон даавар ургийн хөгжлийн 7 долоо хоногоос ялгарч эхэлдэг бөгөөд энэ үеэс хүйсний ялгарал явж эхэлдэг. Эхлээд эмэгтэй төрхөөр хөгжиж байснаа Тестостерон дааврын нөлөөгөөр ХУ хромосомтой ураг эрэгтэй төрхтэй болон цаашид хөгжинө. Эхэсээс гонадотропин даавар ялгарч төмсөг бөөрний дээд булчирхайнаас тестостерон ялгарах процессын эхлэл тавигдана. Эхийн хэвлийд байгаа ураг  4 сартайгаас Тестостерон дааврын хэмжээ нас биенд хүрсэн хүнийхтэй адил хэмжээнд хүрдэг. Хүүхэд төрсөнөөс 3 сарын дараа  тестостероны хэмжээ буурч өсвөр насанд бэлгийн бойжлын үед дахин ихэсдэг. Өсвөр насны хүүхдүүд гэнэт өсөж булчинлаг болж дуу хоолой нь бүдүүрч зан авир өөрчлөгддөг нь энэ насанд тестостерон даавар их хэмжээгээр ялгарч эхэлдэгтэй холбоотой. 25-30 насанд тестостероны хэмжээ хамгийн их тунгаар ялгарч байдаг.Цаашид жилд 1-2% тестостерон дааврын хэмжээ буурч байгаад 80 насанд 25 насныхаа үетэй харьцуулахад 40% буурчихдаг. Артерийн даралт ихдэх, чихрийн шижин, зүрхний шигдээс мөн эм удаан хугацаагаар хэрэглэх зэрэг нь тестостерон дааврын хэмжээг огцом бууруулж өгдөг. Эр бэлгийн дааварын хэмжээ буурахаар эр хүний биед гарах өөрчлөлтийг эрчүүдийн цэвэршилт гэж нэрлэдэг, Гэхдээ эр хүний цэвэршилт нь эмэгтэй хүнийхтэй адилгүй. Нас ахихын хэрээр эмэгтэй хүн шиг нөхөн үржихүйн чадамж нь алдагдахгүй харин бэлгийн дур буурч, хөвчрөлийн хямрал үүсэн бэлгийн сулралтай болдог энэ нь улмаар сэтгэл гутрал архаг ядаргааны шалтгаан болж өөртөө итгэх итгэл буурна.  
Эрчүүдийн хувьд
  • Чихрийн шижин 
  • Артерийн даралт ихсэх өвчин 
  • Зүрх судасны өвчин 
  • Таргалалт 
  • Нойргүйдэл 
  • Невроз эсвэл депресс 
  • Архинд донтох 

Дааврын төрлийн бодис хэрэглэх, ямар нэг эмийг маш удаан хэрэглэхээр эмч бичиж өгсөн үед заавал эрэгтэйчүүдийн эмчид үзүүлж зөвлөгөө авах хэрэгтэй.

Хэтэрхий эрт эсвэл хэтэрхий хурдацтайгаар тестостерон буурвал эрт хөгширч эхэлдэг. Ихэнх эмч нар энэ байдалд анхаарал хандуулаад байдаггүй, өвчтөнгүүд ч мөн адил архаг хууч өвчин, эмийн хэрэглээнээс болж ийм байдалд хүрсэнээ тэр бүр ойлгодоггүй. Мөн спортоор хичээллэгч залуусын дунд тестостероны хууль бус зохисгүй хэрэглээ ихэсч газар авсантай холбоотой нийгэмд эндүү ташаа мэдээ их болсон байдаг. Уургийн гаралтай биологийн идэвхит бүтээгдэхүүнүүд нь биеийн жиндээ тохируулж хэрэглэхэдтхүний биед хор учруулдаггүй бөгөөд бүгд клиник туршилтаар баталгаажсан байдаг. Харин дааврын (тестостерон) хувьд хүний биед өөрөө нийлэгждэг болохоор гаднаас их хэмжээгээр авах буюу тарьж хэрэглэх нь бие организмд маш ноцтой эмгэгүүдийг учруулах нь ойлгомжтой. Товчхондоо бол төмсгөнд ялгарч буй дааврыг тарилга хэлбэрээр авах нь тухайн дааврыг дахин төмсгөнд үйлдвэрлэх нөхцлийг үгүй хийж байгаа юм. Ингэснээр төмсөг жижгэрэх, хатингарших мөн цаашлаад үргүйдэлд хүрэх аюултай.  
Манай улс шиг хүн ам цөөтэй нөхцөлд энэ нь нэг талаараа үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хор уршигтай байгаа юм.


Хурдан хугацаанд жингээ хасах, булчинтай болох эсвэл хэн нэгэн найз нөхрийн ятгалгаар тестостерон дааврыг сонирхож хэрэглэж үзэх хандлага их ажиглагдсан. Сошиал орчинд эмх замбраагүй худалдаа явагдаж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд дээр ямар нэг хууль зүйн орчин байхгүй байна. Ингэснээр дамлаж худалдаалах нөхцлийг улам өөгшүүлэх хандлагатай байна. Гол нь зайлшгүй хүнд үеийн эмчилгээнд хэрэглэдэг дааврын төрлийн бүтээгдэхүүнтэй мэргэжлийн эмчийн хяналт зөвөлгөөгүй ойртох нь маш том эрсдэл болон аюулыг дагуулж байгааг мартаж болохгүй!

ТЕСТОСТЕРОН БУУРУУЛАХ БУСАД ХҮЧИН ЗҮЙЛС
- Зарим төрлийн эмийн бодисууд, / кортикостероид, морфин, анаболик стероид
- туяа, химийн эмчилгээ
- мэс заслаар төмсөг авахуулах
- өнчин тархины эмгэгүүд , гэмтэл, хавдар
- таргалалт - төмсөгний халдвар
- ДОХ-ын вирус


Танд ямар шинжүүд илрэх вэ?
- шодойн өглөөний хөвчрөл алга болох
- бэлгийн дур сонирхол буурах
- зан ааш өөрчлөгдөх
- шалтгаангүй ядрах, бухимдах
- ясны сийрэгжилт явагдаж байнга нуруугаар өвдөх
- нойронд муудах

- анхаарал сулрах
- булчингийн хүч буурах
- хэвлийгээр таргалах
- үс сахлын ургалт удаашрах