Чихрийн шижингийн хяналт

Чихрийн шижин: Өөрийн хяналт
Чихрийн шижин нь архаг явцтай, амьдралынхаа туршид өөрөө өөртөө байнга анхаарал хяналт тавих шаардлагатай өвчин юм. Эмч,өвчтөний хамтын хөдөлмөрийн үр дүнд л Чихрийн шижинг байнгын ээнэгшилд байлгаж чадна.

Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хяна.
Өвчтнөий ээнгэшилийн байдлаас хамаарч долоо хоногт 2-10н удаа хэмжилтийг хийнэ.
Хэмжилт хийх цаг:
-Өлөн үед
-Хооллосноос 2 цагийн дараа
-Унтахын өмнө

Хэвийн хэмжээ:
Өлөн үеийн цусны сахар-6.0ммоль/л
Хооллосоноос 2 цагийн-8.0ммоль/л

2. Хоол болон хөдөлгөөний дэглэм баримтлан биеийн жингээ хянах

Таны тохиромжтой жин хэд байх талаар эмчтэйгээ зөвлөөрэй.

3.Цусан даралтыг тогтмол хэмжих

Таны цусны даралт 130/80-с доош байхыг зөвлөдөг. Иймд та даралтаа хэрхэн хянах талаар эмчээс зөвлөгөө аваарай.

4.Хөлөө өдөр бүр шалгах
-Өдөр бүр хөлийн өнгө өөрчлөгдөх,арьсан дээр цэврүү, зулгаралт гарсан эсэхийг шалгах, хэрэгтэй. Өсгийг толь барьж шалгаарай.
-Хөлөө шархалхаас хамгаалж, Хөл нүцгэн битгий яв
-Хуурайшилт болон зулгалалтаас сэргийлж хөлөндөө чийгшүүлэгч тос түрх. Харин хуруунуудын завсар түрхэлгүй үргэлж хуурай байлга_
-Хумсыг дугуйлж биш тэгш хөндлөн ав. Авахдаа хурууны үзүүртэй тэнцүүлж ав.
-Хөлийн хэмжээндээ яг таарсан гутал сонго. Онгорхой, бариу гутлаас татгалз.
-Агаар сайн нэвтрүүлдэг гутал оймс өмс, Хөлөө үргэлж хуурай байлга

5.Амны хөндийн эрүүл ахуйн дэглэм сахих
-Хоол идсэний дараа болон унтахын өмнөшүдээ заавал угаах
-Өдөр бүр шүдээ утсаар цэвэрлэх
- 3-н сар тутам шүдний сойзоо солих
- Шүдний эмчийн үзлэг 6-12 сарын хугацаанд тогтмол хамргадаж хэвших

6.Тамхи татахгүй байх
7.Архи болон согтууруулах ундааг хязгаарлах
8.Эмийг зааврын дагуу хэрэглэх



Чихрийн шижин: Эмчийн хяналт
Чихрийн шижинг үр дүнтэй хянаагүйн улмаас өвчин хүндрэч хараа муудах, хөлийн шарх үүсэх, бөөрний дутагдал, зүрхний шигдээс, тархиндцус харвах эрсдэл нэмэгддэг тул эмчийн хяналтанд орох шаардлагатай.

Та доорх шинжилгээнүүдэд жилд 1-2 Удаа тогтмол заавал хамрагдаарай.
-Hba1c Сахарын 3-н сарын дундаж
-Биохимийн шинжилгээ /Өөх тос, креатинин, мочевин, микроальбумин г.м/
-Шээсний ерөнхий шинжилгээ
-Цусны бүлэгнэлтиийн шинжилгээ
-Зүрхний цахиллаан бичлэг
-Хөлний үзлэг
-Нүдний эмчийн үзлэг, Нүдний уг дурандах
-Мэдрэлийн эмчийн үзлэг
-Зүрх судасны эмчийн үзлэг