АНУ-ын элэгний өвчин судлалын холбооноос гаргасан элэгний өвчнөөс сэргийлэх 12 шалгарсан зөвлөмж

1.Өөрийн биеэ чагна
2.Өдөрт 8-10 аяга буцалсан ус байнга ууж бай.
З.Гэнэт ихээр идэхгүй.сахар бага хэрэглэх

4.Хүнсний зүйлсийн калорийг тооцож сурах
б.Харшил өгдөг хүнсний зүйлээс татгалзах
б.Ариун цэврийг сайн сахих
7.Стресст орохоос сэргийлэх
8.Экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн "Органик" хоол тэжээлийг хэрэглэх
9.Уургийг зөвхөн мах, сүүнээс авахыг чухалчлалгүй ургамлын гаралтай уураглаг хүнс хэрэглэх
10.Чанартай зөв хадгалсан буюу аль болох шинэ ургацын ногоо хүнсэндээ хэрэглэх
11 .Өтгөн хаталтаас үргэлж сэргийлэх
12.Өөх тослог зүйлээс аль болох татгалзах


Мөн бохир заваан байх нь элэг өвчлөх шалтгаан болдог.Архи тамхи элэгний дайсан. Бэлгийн замбараагүй хавьталд орохоос сэрэмжлэх, хэрэв бэлгийн хамтрагч тань элэгний өвчтэйг мэдсэн бол даруй шинжилгээ хийлгэ. Эмийн бодисыг удаан хугацаагаар замбараагүй хэрэглэхээс татгалз, ялангуяа синтетик витаминууд. Янз бүрийн тураах бэлдмэлүүд, бэлгийн чадавхи сайжруулдаг эмүүд элэгний үйл ажиллагаанд хортой гаж нөлөө үзүүлж байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Түүнчлэн лаазалсан хүнсний бүтээгдэхүүнээс аль болох татгалз.Буруу хадгалсан, хугацаа дууссан хүнсний зүйл хэрэглэхгүй байх.Шарсан хуурсан зүйл бага хэрэглэ.



👩‍🔬Элэгний “В” вирүсээс хамгаалцгаая‼️
☝️Элэг хэмээх эрхтэн нь өөрөө нууцлаг үе ихтэй бөгөөд гэнэт хүндрэх, В, С вирүс мэдэгдэхгүйгээр идэвхжиж бусад эд эрхтэнг гэмтээдэг аюултай аж. Иймээс иргэн бүр элэгний В вирүсээс өөрсдийгөө хамгаалах боломжтой.
☝️В вирүсээс хамгаалахын тулд вирүсийн эсрэг вакцин хийлгэх хэрэгтэй. Вакциныг ХӨСҮТөв-ийн Сайн дурын дархлаажуулалтын тасагт нэг удаагийн тарилгыг 5000 төгрөгөөр хийлгэх бөгөөд нийт гурван удаа хийлгэх ёстой. Мөн эхний тарилга хийлгээд сарын дараа 2 дахийг, зургаан сарын дараа 3 дахийг хийлгэснээр В вирүсээс үүдэлтэй өвчлөлөөс 10-15 жилийн турш хамгаалж чадна.

‼️Хамгийн гол нь та вакцин хийлгэхээс өмнө В, С вирүстэй эсэх шинжилгээг заавал хийлгэж эмчд үзүүлэх хэрэгтэй.