Шээсний хүчил ихтэй хүнд өгөх зөвлөгөө



Шээсний хүчил гэдэг нь:
Бие махбод нь шинэ эсийг бий болгож, хуучин эсийг задлан боловсруулдаг. Шээсний хүчил нь хуучин задралаас үлддэг үлдэгдэл илүүдэл бодисын уусмалыг хэлнэ. Энэхүү шээсний хүчил нь пурин гэсэн хэлбэрээр эрүүл эс ба өдөр тутмын хоол дотор хадгалагдаж байдаг.
Энэхүү пурин хэлбэрийн бодисоос шээсний хүчил нь биеийн дотор тогтмол ялгарч, бие доторхи хэмжээгээ тогтмол хадгалж байдаг.
Хэрэгцээгүй болсон шээсний хүчил нь бөөрөн доторхи шингэнтэй холилдон уусаж, шээс болон биеэс гадагшилдаг.

Шээсний хүчил ихсэх шалтгаан
Хүний биед өдөр бүр тогтмол хэмжээний шээсний хүчил хуримтлагдаж, бараг ойролцоо хэмжээний шингэн бөөрнөөс давсаг руу шээс болон ялгарч байдаг. Гэтэл хэрэгцээнээс илүү хэмжээний шээсний хүчил ялгарах, эсвэл ялгарсанаас бага хэмжээний шээс биеэс гадагшлах мэтээр тогтмол хэмжээний баланс алдагдсан үед шээсний замын үрэвсэлт өвчин болно. Баланс алдагдах шалтгаан нь тодорхойгүй бөгөөд төрөлхийн болон олдмол ( таргалалт, архи дарсны хэтрүүлэн хэрэглэлт, хэтэрхий их идэх) гэсэн замаар үүсдэг.

Шээсний хүчил их байх ямар хортой вэ?
Шээсэн дэх шээсний хүчлийн хэмжээ нь 0,7 мг/дл-ээс өндөр бол шээсний хүчлийн илүүдэлтэй байна гэж үзнэ. Эмчлэхгүйгээр архагшуулвал
илүүдэл шээсний хүчил нь уусаж амжилгүй мөгөөрс, үе мөчинд наалдаж үе мөчний янз бүрийн өвчний эх үүсвэр болдог. Мөн бөөрөнд наалдан давсагны чулуу, цистит зэргийг үүсгэхэд шууд нөлөөлдөг. Үүнээс гадна даралт ихсэлт, чихрийн шижин зэргийн өвчинтэй хавсран судасны хатуурлыг үүсгэдэг гол шалтгааны нэг нь болдог.

Шээсний хүчил өндөр хүмүүст зориулсан амьдралын зөв хэвшлийн зөвлөгөө
1. Хоол хүнсээ тохируулан жингээ хэвийн хэмжээнд байлгах
2. Шингэн зүйл сайн уух
3. Архины хэтрүүлсэн хэрэглээг зогсоох
4. Өдөрт 30 минутаас дээш гүйх болон дасгал хөдөлгөөн хийх
Цардуул ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүн болон чихэрлэг хүнсний зүйлийн хэрэглээг багасгах


Цардуул багатай хүнсний бүтээгдэхүүн 75-100mg
Их цардуултай хүнсний бүтээгдэхүүн
Буурцаг
Наймаалж
Туна, сардини загас
Үхрийн элэг, Зүрх

101-125mg
Сам хорхой
Үхэр, гахайн мах
Хатаасан загас
Тахианы шөл
125-500mg
Хатаасан
Хатаасан туна
Тахины элэг