Цөс ямар үүрэгтэй вэ?


Цөс ямар үүрэгтэй вэ?
Цөс нь элэгний дотор үүсч цөсний жижиг сувганцарт цутгаж, тэдгээр нь хоорондоо нийлж элэгний ерөнхий цорго үүсгэж улмаар цөсний хүүдийд орж хуримтлагдан өтгөрдөг. Тэндээсээ хоол идэх үед цөсний хүүдий сунаж агших хөдөлгөөн хийж дээд гэдэсрүү цөс орж хоол боловруулах бөгөөд өөх тосыг цийдмэгжүүлэх, өөхний задралын бүтээгдэхүүнийг уусгах үүрэгтэй. Хоол боловсруулалтанд оролцох энэхүү хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар цөсний замын эмгэгүүд үүснэ.




Цөс яагаад өвдөг вэ?
Энэ нь цөсний уут, уутны цоргонд хатуу чулуулаг бий болсны улмаас үүсдэг өвчин. Цөсний уутаа авхуулах хагалгаа, мухар олгойн дараа хоёрдугаарт ордог. Бодисын солилцоо алдагдах, цөсний үйл ажиллагаа зогсонги байдалд орох, үрэвсэл зэрэг гурван үндсэн хүчин зүйлээс цөс өвддөг. Илүүдэл жинтэй болох, холестерин ихсэх нь эрэгтэй эмэгтэй аль ч хүнд аюултай.
Гэхдээ эрэгьэйчүүдийн хувьд холестерин судсанд царцаж, цусны урсгалыг сааруулдаг бол эмэгтэйчүүдийнх нь цөсний уутанд бөөгнөрдөг. Иймд холестерин ихэссэн эрчүүд зүрхний шигдээс, цус харвах аюулд орж болзошгүйй байдаг бол хүүхнүүдийн хувьд цөс өвдөж эхэлдэг.
Цөс өвдөх шинж тэмдэг нь баруун хавирга доогуур хөндүүрлэх, өглөө ам гашуун оргих, хоолонд дургүй болох, дотор эвгүйрэх, зарим тохиолдолд нүүрний арьс буюу нүд шаравтар туяатай болох, уур уцаартай, цухалдуу болдог байна.


Цөсөө авхуулах нь шилдэг арга биш
Цөсөө авхуулна гэж олон хүн ярьдаг. Гэвч энэ нь сөрөг нөлөөтэйг анхаарах хэрэгтэй. Цөсөө авхуулсан хүний ходоодны боловсруулалтын үйл ажиллагаа мэдэгдэхүйц өөрчлөгдөнө. Ходоод буюу дотоод эрхтэнг цэвэрлэж, хоол боловсруулалтыг сайжруулахад цөс тусалдаг тул цөсгүй болбол бүдүүн гэдсэнд хавдар үүсэх магадлал бий болно. Тиймээс цөсөө авхуулах гэж яарахаасаа илүү уутанд буй болсон чулуулгыг хайлуулах арга замыг хайхад илүүдэхгүй.

Цөсний ажиллагаанд халтай үе
Цөсөнд чулуу үүсэхэд эмэгтэйчүүдийн хувьд бэлгийн даавар, сэрэл хоёр нь ихээхэн нөлөөлдөг. Энэ үед тэдний хөдөлгөөний идэвх хоёр дахин буурна. Сарын тэмдэг ирэх, хөл хүндтэй болох, цэвэрших үед цөсний уутны цорго нарийсах нь байдаг. Жирэмсэн эмэгтэйчүүдийн цөсний цорго есөн сарын турш агшиж нарийсдаг.


Цөс өвдөхөөс сэргийлж болно
  • Өдөрт 4-6 удаа бага багаар хооллох. Өглөө тухтай гүйцэд хооллож байх. Өдөр шөлтэй хоол заавал идэх
  • Оройдоо хөнгөн хоол заавал идэж занших. Спортоор хичээллэж, усанд сэлж, унтахын өмнө 30 минут хэртэй салхинд алхаж сурах
  • Хүнсэндээ сайтар анхаарч, өөх тостой хоол, хиам, утсан манхаас аль болох зайлсхийж шарсан хуурсан хоол хэрэглэхгүй байх
  • Чихэрлэг зүйлс, амттанаас татгалзах
  • Жимс ногоо, чихэргүй гурилан бүтээгдэхүүн ходоодны үйл ажиллагааг хэвийн болгож чулуу үүсэх аюулыг багасгана
  • Өөртөө элдэв эмчилгээ олж, ногоо өвс ургамлын ханд уух, бусдын зөвлөгөөг дагаж хэрэгтэй хэрэггүй эм уухгүй байх
  • Цөсний уутаа шалгуулж байх
  • Улаан дарс сайн байдаг гэсэн ойлголтыг таягдан хаях
  • Өдөр алим тогтмол идэж байх
  • Чанасан улаан манжин, лууванг хоолны цэсэндээ оруулах нь ашигтай гэдгийг санах
  • Илүүдэл жингээ хасахын тулд хоолоо сойх нь маш буруу арга болохыг ойлгох
  • Хоолны дэглэм барихдаа эмчээс зөвлөгөө авах


Цөс угаах заалт
    Цөсний хүүдийн үрэвсэл /цөсний хүүдий чулуугүй байх/
    Цөсний хүүдийн хөдөлгөөний алдагдал
    Цөсний өтгөрөлтэй байх


Цөс угаах арга:
Өвчтөн өглөө өлөн байна. 25-33%-ийн магнийн сульфат 100-150 мл бүлээн усанд найруулсан уусмалыг эсвэл ээдэмний бүлээн шар сүүг 1-1,5 л орчим ууна. /Шар сүүн дотроо магнийн сульфатаасаа бага зэрэг хийж уувал илүү сайн гардаг гэж үздэг/ Дараа нь 20-25 минут өрөөндөө алхсаны дараа хатуу орон дээр доош харж баруун хажуугаар хажуулдан хэвтэнэ. Цөсний хүүдий орчим бүлээн жин тавьж усыг хөрөнгүүт дахин бүлээн усаар сэлбэнэ. Ийм байдлаар нэг цаг орчим хэвтэнэ. Эхлээд доод замын хатуу тогтоцтой өтгөн, дараа нь хагас шингэн, сүүлдээ шингэнээр суулгана. Эцэстээ хар ногоон өнгөтэй зүйлээр суулгавал цөсний хүүдийг суллаж угаалаа гэж дүгнэнэ. Хэрэв гүйлгэлтээр хар ногоон өнгөтэй шингэн гараагүй бол дутуу угаасан гэсэн үг. Энэ аргаар цөсийг 2 сар орчимд 1 удаа угаахад болно. Цөс угаасны дараа хурц тостой хоол идэхгүй хөнгөн хооллож цөсөө амраах хэрэгтэй. Цөсний замын эмгэгтэй хүмүүс хуушуур, бууз, бялуу, мөөгтэй шөл, дотор мах, какао, кофе, шоколад, халуун ногоо, хийжүүлсэн ундаа зэргийг хориглоно. Өдөот 1,5-2 литр бүлээн шингэн ууж 5-6 удаа хооллоно.
Өтгөн биш чихэртэй цай, нохойн хошуу, жимс ногооны шингэлсэн шүүс, эрдэслэг ус ууж болно. Сүү, ээдэм, гурвалжин будаа, жимс ногооны зүйл, гоймон, талх, загас тахиа, үхрийн махыг шарахгүйгээр хэрэглэх, шөлтэй хоол годуу хэрэглэхэд зохимжтой байдаг.