TOSHIBA MEDICAL: Монгол дахь хамгийн олон зүслэгтэй компьютер томографи

Хүний биед үзүүлэх рентген туяаны ачааллыг багасгаж, оношилгооны чанарыг сайжруулсан хамгийн сүүлийн үеийн технологи хүчин чадал бүхий Монголдоо анхдагч компьютер томографи төхөөрөмжөөр шинжилж байна.

Танилцуулга:
  • TOSHIBA  бренд AQUILION PRIME загвар
  • Нэг эргэлтээр 0,5мм нимгэн 160 зүслэг хийх
  • 360 детектерийн хүчин чадалтай КТ
  • КТГ шинжилгээ нь рентген туяаг хүний биеэр нэвтрүүлж эрхтний бүтцийг өндөр нарийвчлалтай дүрсэлдэг оношилгооны шилдэг арга.
  • Зүрхний шинжилгээ хийж эзэлхүүн тодорхойлно.
Төхөөрөмжийн давуу тал:
  • Монгол хамгийн олон зүслэгтэй \160\
  • Хамгийн өндөр нарийвчлалтай \3D хэмжээст зураг боловсруулах чадвартай\
  • Цацраг идэвхт туяа ялгаруулалтыг 75%-иар бууруулсан.
  • Зүрхний олон эмгэгийг оношилно
  • Уушигны хорт хавдрыг бага цацрагаар эрт илрүүлэх боломжтой.
  • Хүүхдэд өгөх цацраг идэвхт туяаны программтай.
  • Металл суулгацын сарнилтыг багасгах SIMAR нэмэлт программтай.
  • 1 секундэд 60 зураг боловсруулах хурдтай
  • Эрхтний эзэлхүүн тодорхойлно.
  • Яс болон судсыг ялган оношлох нэмэлт программтай.
  • Хүнд өвчтөн, илүүдэл жинтэй, тэргэнцэртэй хүмүүс үйлчлүүлэхэд илүү тохиромжтой.
  • Тархи, толгой, хүзүү, цээжний хөндий, аарцгийн хөндий, эмэгтэйчүүд, бөөр шээсний зам, яс булчинд хавдар байгаа эсэх
  • Хэрэв хавдар илэрвэл түүний байрлал, хэмжээ, бусад эрхтэнд нэвчсэн байдал, үсэрхийлэл, үе шатыг тодорхойлно.
  • Судасны 3 хэмжээст зураглал
  • Цөс, бөөр, давсагны чулуу, зүрх судасны шохойжилт
  • Хавдрын туяа эмчилгээ, хими эмчилгээний дараах үр дүнг хянах
Тодосгогч бодис хэрэглэхийн ач холбогдол
  • Хортой, хоргүй хавдрыг ялган оношилно.
  • Судасны эмгэгүүдийг ялган оношилно.
  • Шээс ялгаруулах зам дахь саатал, саатлын түвшинг тодорхойлно.
Шинжилгээний заалтууд
Зүрхний дараах өвчлөлийг оношилно.
  • Зүрхний титэм судасны нарийсал, бөглөрөл 
  • Зүрх судасны шохойжилт
  • Зүрхний агших чадвар буурсан 
  • Коронарангиографийн зураг авах
Цээжний хөндийн эрхтнүүдийн дараах эмгэгүүдийг оношилно
  • Цээжний хэнхэрцэгийн хэлбэр, ясны шинэ хуучин гэмтэл, үрэвсэлт болон голомтот өөрчлөлтүүд 
  • Уушигны үрэвсэлт эмгэгүүд \pneumonia, tuberculosis, interstsial disease\
  • Уушигны голомтот эмгэгүүд\хортой болон хоргүй хавдарууд, уйланхай гэх.мэт\
  • Мэргэжлээс \үйлдвэр уурхайн нарийн шохой, тоосжилт\ шалтгаалсан уушигны архаг эмгэгүүд
  • Зүрхний томрол, перикардын шингэн
  • Гол судас\аорт\-ны ханын хуулралт\dissection\, цүлхэнт\aneurysm\ өөрчлөлт
  • Уушигны артерийн бөглөрөл\ тромб, эмболи\ ,  өргөсөл
  • Плеврийн шингэн, зузаарал, голомтот өөрчлөлтүүд
  • Улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн саатал, өргөсөл, үрэвсэл
  • Бамбай булчирхайн томрол,  хортой болон хоргүй зангилаат өөрчлөлтүүд
  • Цээжний хөндийн тунгалгийн булчирхайн үрэвсэл, томрол
  • Цээжний хөндийн эрхтний гэмтэлүүд
Хэвлийн хөндийн эрхтнүүдийн дараах эмгэгүүдийг оношилно.
Элэгний өөхлөлт, хурц болон архаг үрэвсэлүүд
  • Элэгний хатуурал, үүдэн венийн даралт ихсэлтийн өөрчлөлтүүд  \улаан хоолойн венийн судасны өргөсөл, хэвлийн усжилт, порт вен судасны өргөсөл\ 
  • Элэгний голомтот өөрчлөлтүүд\хортой болон хоргүй хавдарууд, хавдарын бус уйланхай \
  • Цөсний хүүдийн ханын үрэвсэлт\ханын зузаарал, идээт\ өөрчлөлтүүд, голомтот өөрчлөлтүүд\чулуу, ургацаг, хортой болон хоргүй хавдарууд\
  • Дэлүүний цусан хангамжийн дутагдал \ишеми \, дэлүүний томрол, голомтот эмгэгүүд 
  • Нойр булчирхайн хурц болон архаг үрэвсэлүүд
  • Нойр булчирхайн уйланхайт болон хортой, хоргүй хавдарууд 
  • Ходоодны ханын зузаарал, голомтот өөрчлөлтүүд\хортой болон хоргүй хавдарууд\
  • Бөөрний дээд булчирхайн голомтот эмгэгүүд \хортой болон хоргүй хавдарууд\
  • Бөөрний үрэвсэл, голомтот эмгэгүүд\ хортой болон хоргүй хавдарууд\, хавдрын бус голомтот өөрчлөлт\чулуу, уйланхай \ , гаж хөгжлүүд 
  • Шээлгүүрийн өргөсөл, нарийсал , саатал  бөглөрөл\чулуу\, гаж хөгжлүүд
  • Хэвлийн гол судасны цүлхэн\aneurysm\ , хуулралт\dissection\, өргөсөл нарийсал, салаалалтын өөрчлөлтүүд гаж хөгжлүүд
  • Хэвлийн хөндийн тунгалгийн булчирхайн үрэвсэл, томрол 
  • Хэвлийн хөндийн эрхтний гэмтэлүүд
Бага аарцгийн хөндийн эрхтнүүдийн дараах эмгэгийг оношилно
  • Бага аарцгийн эрхтний судасны эмгэгүүд\ судасны цүлхэнт өөрчлөлт, артери, венийн өргөсөл, гажигууд\
  • Давсагны хэлбэр байрлал, ханын зузаарал голомтот өөрчлөлтүүд\хортой болон хоргүй хавдарууд\ , гаж хөгжлүүд
  • Умай, дайврын голомтот өөрчлөлтүүд \уйланхай, миома, зангилаа гэх.мэт\ , гаж хөгжлүүд
  • Түрүү булчирхайн томрол, голомтот өөрчлөлтүүд 
Мэдрэлийн дараах эмгэгүүдийг оношилно
  • Тархины цус хуралтын\геморрагический\ болон цусан хангамж дутагдлын харвалтууд \ишеми харвалт\ түүний үлдэц байдал
  • Тархины үрэвсэлт эмгэгүүд
  • Гавал тархины голомтот эмгэгүүд \хортой болон  хоргүй хавдар\
  • Хавдарын бус голомтот эмгэгүүд\уйланхайт,шохойжилтот өөрчлөлтүүд\
  • Гавал тархи, нуруу нугасны төрөлхийн гаж хөгжлүүд 
  • Нурууны нугалам, жийргэвчийн хурц архаг үрэвслүүд
  • Нуруу нугас, мэдрэлийн гарах ёзоорын шахагдал, дарагдал
  • Нуруу нугасны голомтот өөрчлөлтүүд\хортой болон хоргүй хавдарууд\
  • Гавал тархины гэмтэлүүд 
  • Нуруу нугасны гэмтэлүүд