Хэт авиан оношилгоо ЭХО

Хэт авиан оношлогоо нь өндөр давтамжтай /20000гц-с дээш/ дууны долгионыг ашиглан дууны ойх, сарних үйл явцаар хүний биеийн дотоод бүтцийг харж шинжлэх арга юм.
ТанилцуулгаЗагвар: Hitachi Aloka Prosound F75
Үйлдвэрлэсэн: Япон
Орж ирсэн огноо: 2018-01-03
Датчиг:
- Шугаман-7,5МГц-с дээш давтамжтай
- Сектор-зүрх, үтрээ болон шулуун гэдэсний /3,5МГц/ давтамжтай
- Конвекс /гүдгэр/-3,5-5,0МГц давтамжтай
Хэт авиан үүсэл хөгжил- 1942 онд Karl Dussik мэдрэлийн эмч анх тархины хавдар оношлоход ашигласан
- 1985 онд Монголд анх ашиглагдаж эхэлсэн
Хэт авиан оношилгооны төрлүүд- Эхоэнцефалография-тархины
- Эхокардиография-зүрхний
- Хэвлийн хөндийн хэт авиа
- Зөөлөн эдүүдийн хэт авиа/хөх, булчин, үе, /
- Бамбай булчирхай
- Нүдний
- Ургийн
Оношилгооны давуу тал- Туяаны ачаалалгүй
- Онцгой бэлтгэл шаардахгүй
- Харах явцдаа оношилгооны дүгнэлт нь гардаг
- Олон дахин хийж болдог
- Хүндээ зовиур шаналгаа учруулдаггүй
- Хүнд ямар нэг гаж нөлөө үзүүлдэггүй
- Өртөг бага
Хэвлийн хөндийн эход ямар үед харуулах хэрэгтэй вэ?- Өвчний шинж тэмдэг нь тодорхой бус хэвлийн өвдөлт
- Хэвлийн хөндийд буглаа байж болзошгүй, тодорхойгүй халуурах
- Хэвлий хөндийн эрхтнүүдийн үүсгэвэр илрүүлэх
- Хэвлийн хөндийд шингэн хуримтлагдсан байж болох сэжигтэй үед
- Хэвлийн гэмтэл