Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

Манай хамт олон “Эрүүл Монгол хүний төлөө” хэмээх нэгэн үзүүрт зорилгоор жигүүрлэн 11 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Өвчлөлийг эрт оношлох, эмчлэх төрөлжсөн үйлчилгээг нэг цэгт төвлөрүүлэн, сүүлийн үеийн шинэ багаж, дэвшилтэт технологи нэвтрүүлж, Монголын урьдчилан сэргийлэх оношилгооны салбарт АНХДАГЧ болж байгаагаараа туйлын бахархалтай байгаа билээ. Ялангуяа хорт хавдар, бусад архаг өвчин эмгэгийг эрт оношилж, эмчлэх асуудлыг гол зорилгоо болгосон шалтгаан нь хүний үнэт капитал нь эрүүл мэнд гэдгийг ойлгосонд оршино. Япончуудын урт наслалтын нууц нь оюутан цагаасаа эхлэн жилд нэгээс хоёр удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаа гэдгийг үйлчилгээнийхээ гол чиг хандлага болгож байна. Монгол хүний насыг уртасгахын төлөө бид өөрсдийн хүчээ бүрэн дайчлахаас гадна зорилго нэгт эмч, Төрийн болон Төрийн бус байгууллага, хамт олныг хамтран ажиллахыг уриалж байна.


Захирал С. Дүүриймаа
Можно зайти сюда newprogs.net чтобы скачать все для пк, а так же на allfilm.net посмотреть фильмы