Үндсэн үйл ажиллагаа

Манай оношилгооны төв 2008 онд элэгний оношилгооны чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2010 оноос оношилгоо, шинжилгээний төв болон өргөжсөн.

Дэлгэрэнгүй

Эмч нарын цагийн хуваарь

Даваа-Баасан

08:30- 17:30

Бямба

09:00- 14:00

Ням

Амарна

Ажиллах цаг

Даваа-Баасан

08:30- 17:00

Бямба

09:00- 14:00

Ням

Амарна

Биднийг хөгшрүүлдэг зуршлууд


Бие галбиртаа анхаардаг эмэгтэйчүүд хоолны дэглэмээсээ өөх тос агуулсан зүйлийг бүрмөсөн хасдаг талтай. Үнэн хэрэгтээ өөх тосонд хөгшрөлийн эсрэг бодис агуулагддаг бөгөөд арьсыг толигор сайхан байлгадаг давуу талтай. Тиймээс самар, цөцгий, цөцгийн тосноос хэзээ ч бүү татгалзаарай.

Шингэн зүйлийг соруулаар уухад уруулыг тойрсон үрчлээ нэмэгдэж, наснаасаа овортой харагддаг. Тамхи татахад ч мөн үрчийх магадлалтай ажээ. Хажуу тийш, эсвэл доошоо харж унтахад нүүр дэрэнд шахагддаг. Улмаар эрүү болон хүзүүнд хугацаанаас өмнө үрчлээ үүсдэг. Хүний насыг хүзүүгээр нь тодорхойлж болдог гэдэг.

Та овортой харагдахыг хүсэхгүй байвал гейша шиг зөвхөн түрүүлгээ харж унтаж хэвшээрэй. Нарны туяанаас арьсаа хамгаалж хэвшсэнээр та эрт хөгшрөхөөс хамгаалж чадна. Нар бол арьсыг гундуулдаг гол хүчин зүйл ажээ. Тиймээс өвлийн улиралд ч нарнаас хамгаалах тос түрхэх хэрэгтэй. Нэг цаг зурагт үзэхэд хүний нас 22 минутаар богиносдог гэсэн тооцоо бий.

Компьютер ч мөн үүнд хамаатай. Энэ учраас хүн 30 минут тутамд байрлалаа сольж, сунайж байхыг эрдэмтэд зөвлөлөө. Бага унтах тусам хүн эрт хөгширдөг. Наанадаж ажлын бүтээмж буурч, арьс өнгөө алдах сөрөг нөлөөтэйг мартаж болохгүй. Судлаачид насанд хүрсэн хүнийг шөнийн 22.00- 23.00 цагийн хооронд унтвал хамгийн үр дүнтэй амарна хэмээн үздэг байна.

эх сурвалж: http://www.gogo.mn

ЛАБОРАТОРИ

Дэлхийн стандартад нийцсэн, хамгийн сүүлийн үеийн, өндөр үр дүн, хүчин чадал бүхий лабораторийн техникүүдээр хепатитын вирүсийн бүх төрлийн шинжилгээг чанартай, нарийвчлалтай, баталгаатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хариуг гаргаж өгдөг.